Энэхүү онлайн сургалтаар монгол хэл, бичгийн шалгалтад ирдэг дүрмүүдийг сайтар үзэж судална.
Сэдэв тус бүрийг нарийн задлан тайлбарласан видео хичээлээ үзэж, хэрэгтэй материалуудаа уншиж судалж, тэмдэглэл хөтөлж, онлайн сорил ажиллаж, ганцаарчилсан зөвлөгөө авч, эсээ бичиж сурна. Сургалтын төгсгөлд бичсэн эсээгээ илгээж дүгнүүлнэ.
Энэхүү онлайн сургалтад 2021 оноос одоог хүртэл маш олон хүүхэд хамрагдаж, амжилттай бэлдсэн ойлгомжтой, системтэй, үр дүнтэй цогц сургалт юм.
Та бүртгэлээ хийлгэсний дараа и-мэйл хаягаар явуулсан "ЗАХИАЛГЫН ДУГААР"-ыг гүйлгээний утга дээр оруулан ХААН Банкны MN 12 0005 00 5750107895 (М.Булгансор) дансанд сургалтын төлбөрөө шилжүүлээд 88018758 дугаарт мессеж илгээн мэдэгдээрэй.
Таны төлбөрийг орсны дараа системийн админд мэдэгдэж эрхийг гараар нээдэг тул хэсэгхэн хугацаанд шууд нээгдэхгүй байж болно. Иймд таны бүртгүүлсэн хаягт сургалтад хандах боломжтой болсон тухай мэдээлэл иртэл та түр хүлээгээрэй.

2004 онд МУИС – ийн Монгол хэл, соёлын сургуулийг “Монгол хэл, уран зохиол” – ын багш мэргэжлээр төгссөн
2005 – 2014 онд Багануур дүүргийн “ Боловсрол” цогцолбор сургуульд МХУЗ – ын багш
2014 – 2020 он “ Хобби” бүрэн дунд сургуульд МХУЗ – ын багш
2020 онд Монгол хэл, бичгийн сургалтын төвийг үүсгэн байгуулж, 2025 онд өргөжүүлэн “Хүмүн академи” болгосон.
Мэргэжлээрээ тасралтгүй 20 жил ажилласан.
Шагнал:
Монголын сурагчдын холбооны “Шилдэг залуу багш”
“Дэлхийн хаан хүүхдийн төлөө багш” алтан медаль
Монголын залуучуудын холбооны “ Хөдөлмөрийн алдар” алтан медаль
“Заах аргач” зэрэгтэй.
Ардын боловсролын тэргүүний ажилтан
Ур чадвар:
2014 оноос хойш Монгол хэлний ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалтад тасралтгүй хүүхдүүдийг амжилттай бэлдсэн.
Төрийн 10 байгууллагын 800 – аад албан хаагчдад монгол бичгийн сургалт явуулсан.
Сүүлийн 5 жилд олон хүүхдийн монгол хэл, монгол бичгийн хоцрогдлыг арилгаж, түвшин ахиулж, богино хугацаанд үр дүн гаргаж байсан. Эцэг эхийн сэтгэл ханамж үргэлж 100% байсан.
