Монгол хэлний ЭШ-д бэлдэх сургалтаар та бүхэн блюпринтийн сэдвийн дагуу ЭШ -д ирдэг дүрмүүдийг үзэж судална.
Энэхүү онлайн сургалтыг 2021 оноос явуулж эхэлсэн бөгөөд 400 гаруй сурагч хамрагдсан. ЭШ-д бэлдэх энэ сургалтаар олон хүүхэд 700+ оноо авсан, маш ойлгомжтой, системтэй, үр дүнтэй сургалт юм.
Сэдэв тус бүрийг нарийн задлан тайлбарласан видео хичээлээ үзэж, тэмдэглэл хөтлөн, үзсэн хичээлээ бататган тест ажиллаж, ЭШ-аа амжилттай өгөх бүрэн боломжтой.
Хэрэв та Монгол хэл, бичгийн хичээлээр хичээл зааж байсан туршлагатай, цахимаар заах сонирхолтой бол бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.
Манай сургалтад хамрагдаж, зорилгодоо хүрч чадсан суралцагчдын сэтгэгдлүүд
Сайн байна уу?
Таны Монгол хэлний ЭЕШ-д бэлтгэх онлайн сургалтад хамрагдаад, өөрийгөө маш их өөрчлөгдөж байгааг анзаарсан. Бас 799 оноо авсандаа баярлаад ханахгүй юм.
Хямд төлбөр төлөөд, маш их юм сурсандаа баярлаж байна. Таны заасан болгоныг нэг бүрчлэн сонсоод, дахин дахин бичээд, цээжлээд явж байсан.
Зөндөө их баярлалаа.
Amzo Benn
Сайн байна уу багш аа?
Таны бэлтгэсэн хичээлүүдийг үзэж, бэлдэж байсныхаа үр шимийг хүртэж, Монгол хэлний ЭЕШ-д 765 оноо авсан.
ЭХБШ-д 777 оноо авсан.
Маш их баярлалаа.
Уянга
Сайн байна уу?
Би сая монгол хэлний ЭЕШ-ын оноогоо харлаа. 759 оноо авчээ.
Би өнгөрсөн жил төгссөн монгол хэлний ЭЕШ-ын ямар ч анхан шатны мэдлэггүй, зөвхөн энэ онлайн сургалтад л хамрагдаж, ЭЕШ-дээ бэлдсэн.
Ямар ч нэмэлт давтлаганд суугаагүй.
Энхжин
Бүх хичээлээ үзээд, хичээл дээр ойлгоогүй дүрмүүдийг онлайнаар эхнээс нь цэгцтэй эмэмшиж, Монгол хэлний ЭЕШ-даа 717 оноо авсан.
Цэвэр энэ онлайн сургалтын ач гавьяа юм шүү. Сургалтын төлбөр хямд хэрнээ маш ойлгомжтой, үнэхээр сайн заадагт баярлаад ханашгүй.
ЭЕШ-даа зориулж ном ч аваагүй, 2021, 2022 оны тест ажиллаад, зөвлөгөө хичээлээ яс үзсэн дээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Suunii Suunee